2020-08-21

  1. Лондонгийн төрөх эмнэлэгт 200 эмч, ажилтныг оролцуулсан судалгаагаар 6 ажилтан тутмын 1-д  коронавирусийн эсрэг бие эерэг гарчээ. Эдгээр эерэг гарсан 3 хүн тутмын 1-д эмнэлзүйн ямар ч шинж тэмдэг илрээгүй аж. Иймд төрөх эмнэлгүүдэд эмч ажилчид хувийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмсөх, гар угаах, зай барих зэрэг арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж судлаачид зөвлөжээ.
  2.  АНУ-н Техасын их сургуулийн эрдэмтэд үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээж, бизнесээ сэргээхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлбэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэдгийг математик загварчлалын аргаар тооцоолжээ. Үүнд: хамгаалах шил зүүх, бээлий өмсөх, хүн хоорондын зай барих, биеийн халууныг тогтмол хэмжих, амных хаалт зүүх, гарыг тогтмол угаах, хавьтлыг тусгаарлах, шалыг тогтмол цэвэрлэх зэрэг оржээ. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлбэл халдвар тархахаас сэргийлээд зогсохгүй, үйл ажиллагааны ашиг өснө гэж тооцоолжээ.
  3. Нидерланд улсын эрдэмтдийн судалгаагаар агаарын бохирдол коронавирусийн халдварын тохиолдолтой хамааралтай болохыг тогтоожээ. 1 м3 агаар дах нарийн ширхэгт тоосонцор 1 микрограмаар нэмэгдэхэд тохиолдлын тоо 15-аар, эмнэлэгт хэвтэлт 4-өөр, нас баралт 3-аар нэмэгдэж байжээ.
  4. Канадын Торонтогийн их сургуулийн эрдэмтэд Ковид-19-ийн үед хүн хоорондын зайг 2 метр гэж тогтоон мөрдүүлж байгааг туршилт судалгаагаар хангалтгүй гэж үзжээ. Уг судалгаагаар өвчтөн ханиах найтаах үед шүлсний дусал 5 метрийн зайд тархаж буйг тогтоосон байна.
  5. Коронавирусийн халдвартай өвчтний шинж тэмдэг дээр үндэслэн эмнэлэгт хэвтэх эрсдэлийг хувь хүн тус бүр дээр тодорхойлдог програмыг  АНУ-н Кливлендийн эмнэлгийн судлаачид бүтээжээ. Ингэснээр эмнэлгийн орны ачааллыг тооцох, цаашид нөөцийг хуваарилахад чухал ач холбогдолтой ажээ.
  6. Вашингтоны их сургуулийн судалгаагаар коронавирусийн эсрэг туршилтын вакциныг хулганад хийж туршихад Ковид-19-н шалтгаант уушгины хатгаа үүсэхээс сэргийлж чадсан болохыг мэдээлжээ. Гэвч уг вакцин нь төгсгөлийн шат хүртэл нэлээд хугацаа шаардлагатай болохыг судлаачид мэдээлжээ.

Эх сурвалж:

1.       https://www.eurekalert.org/pub_releases/2020-08/a-1i6081120.php

2.       https://www.frontiersin.org/articles/10.3389/fams.2020.00035/full

3.       https://www.eurekalert.org/pub_releases/2020-08/wuso-ecv081120.php

4.    https://www.dailymail.co.uk/health/article-8640377/Contagious-droplets-spread-16-FEET-patient-infected-coronavirus.html?fbclid=IwAR3HGpobgULfS5JUM5fVR5Z_BzOdYzxRCKZHHUzYqjCROabe2M5jj7PhSwY

5.       https://www.eurekalert.org/pub_releases/2020-08/cc-npm081120.php

6.    https://www.weforum.org/agenda/2020/07/air-pollution-exposure-covid19-cases-deaths-study/?fbclid=IwAR34Zg6cZ8N5AFej05vrTIrviIFlGLieGqAlZ_hHBeGuBpy74efowE_Z0hg