2020-06-15

  1. Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид Ковид-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө вирус биеэс их хэмжээгээр ялгарч байгааг тогтоосон ба шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тараах эрсдэл өндөр гэж үзжээ.
  2. Сингапурын эрдэмдийн судалгаагаар Ковид-19-ийн халдвартай өвчтнүүдийн өрөөнд цагт 12 удаа агаар сэлгэлт хийж байсан ч гар байнга хүрдэг хэсгүүд болон өрөөний агаараас коронавирус илэрчээ.
  3. Хятадын Нанжины анагаах ухааны сургуулиас эрүүл мэндийн ажилчдын дунд хийсэн судалгаагаар Ковид-19-ийн халдвартай өвчтний ойрын хавьтлууд дунд шинж тэмдэггүй тохиолдлуудыг илрүүлэхэд ийлдэс судлалын шинжилгээ үр дүнтэйг тогтоожээ.
  4. Францын мэргэжилтнүүд коронавируст халдвартай 3 хүнд гахайн хавдар өвчин төст эмнэлзүйн шинжүүд илэрснийг мэдээлжээ.
  5. Италид сүрьеэтэй өвчтнүүдийн дунд тархсан Ковид-19-ийн халдварыг судлахад ихэнх тохиолдлуудад халуурах шинж тэмдэг түгээмэл илэрсэн бол бусад хүндрэл бага ажиглагдсан байна.
  6. Европийн судлаачид О бүлгийн цустай хүмүүс бусад бүлгийн цустай хүмүүсийг бодвол Ковид-19-ийн халдварт өртөх эрсдэл бага бол А бүлгийн цустай хүмүүс халдвар авах эрсдэл хамгийн өндөр гэж үзжээ.
  7. Хөл хорио тогтоосноор европын орнуудад 3.1 сая хүнийг нас барах эрсдэлээс хамгаалсан гэж Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд тооцоолжээ.
  8. Сан Франциско хотын хүн амын дунд эргэлтэд байгаа шинэ коронавирусийг судлахад 7 зүйлийн коронавирус байгааг илрүүлсэн бөгөөд хүн амын дунд халдвар гаднаас дахин дахин орж ирснийг илтгэж байгаа аж.
  9. АНУ-ын судлаачид коронавирус гар утасны дэлгэц, хөвөн даавуун болон модон эдлэл дээр удаан амьдрах чадвартай тул эдгээр эд зүйлсийг ойр ойрхон цэвэрлэж, халдваргүйжүүлж байхыг зөвлөжээ.

Эх сурвалж:

  1. https://academic.oup.com/cid/advance-article/doi/10.1093/cid/ciaa654/5848092?searchresult=1
  2. https://www.nature.com/articles/s41467-020-16670-2
  3. https://www.journalofinfection.com/article/S0163-4453(20)30344-3/fulltext
  4. https://wwwnc.cdc.gov/eid/article/26/9/20-2059_article
  5. https://erj.ersjournals.com/content/early/2020/05/29/13993003.01708-2020
  6. https://www.medrxiv.org/content/10.1101/2020.05.31.20114991v1
  7. https://www.nature.com/articles/s41586-020-2405-7
  8. https://science.sciencemag.org/content/early/2020/06/05/science.abb9263
  9. https://www.news-medical.net/news/20200610/Researchers-examine-the-drying-time-of-droplets-from-COVID-19-infected-subjects-on-various-surfaces.aspx