2020-06-22

  1. Сингапурын үндэсний их сургуулийн судлаачид коронавируст халдвараар өвчилсөн 11 хүүхдийн завьжнаас авсан сорьцны 9-д нь коронавирус илрүүлсэн байна. Хоол ундыг ам дамжуулан хувааж хэрэглэх нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг судлаачид анхааруулжээ.
  2. Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-тэй 1099 өвчтний 9%-д нь нүдний салст улайж үрэвссэн нь тогтоогджээ. Өвчтний нулимсанд коронавирус илэрсэн бөгөөд нүднээс ялгарах шүүрлээр  халдвар дамжих магадлалтай гэжээ. Тиймээс гоёлын контакт линз, нүдний шил сольж зүүхгүй байхыг зөвлөжээ.
  3. АНУ-ын Дрексель их сургуулийн эрдэмтдийн багц судалгаагаар коронавируст халдвартай хүний 53% нь үнэрлэх мэдрэмж, 43% нь амтлах чадвараа түр алддагийг тогтоожээ. Эрдэмтэд үнэрлэх болон амтлах мэдрэмжид өөрчлөлт орох нь коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж байна.
  4. Израилын судлаачид цахилгаанаар цэнэглэж өндөр хэмээр халдваргүйтгэдэг амны хаалт бүтээжээ. Энэ цэнэглэгч 30 минутад  нян, бичил биетийг устгадаг ажээ.
  5. КОВИД-19-тэй өвчтөнтэй ойр байгааг мэдээлдэг гар утасны аппликейшнийг олон оронд хэрэглэж эхэлсэн бөгөөд Герман, Япон улсад ч нэвтрүүлжээ. Сүүлийн дөрвөн хоногт Германд 10 сая хүн энэ апликейшнийг утсандаа суулгажээ.

Эх сурвалж:

  1. https://search.bvsalud.org/global-literature-on-novel-coronavirus-2019-ncov/resource/en/covidwho-597839
  2. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/32369429/