2021-06-12

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй 3 хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: 

·         Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

·         Айл хэсэхгүй байх

·         5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх 

·         Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх

·         Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх

·         Амны хаалт зүүлгэх

·         Гарыг сайтар савандаж угаах 

·         1-1,5 метрийн зай барих

·         Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах

·         Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх 

·         Сайн унтаж амруулах 

-       3-5 насныхан 10-13 цаг 

-       6-12 насныхан 9-12 цаг 

-       12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах

·         Зөв хооллох

-       Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

-       Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

-       Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

-       Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах

-       Халуун бүлээн шингэн сайн уулгах

·         Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх 

·         Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах 

·         Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг  хуваалцах