2021-06-12

•  Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах •  Ам, хоолойг давс, нимбэг, содтай бүлээн уусмалын аль нэгээр зайлах •  Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух •  Витамин С хоногт өндөр тунгаар /1000 мг/  уух •  Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх •  Дасгал хөдөлгөөн хийх •  Тайван байх, сайн унтаж амрах •  Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх •  Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх •  Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх

•  Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах -  Халуурах -  Амьсгалахад хүндрэлтэй болох -  Цээжээр өвдөх -  Хэл яриа, хөдөлгөөний идэвх буурах