2020-12-12

Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь Коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна. Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдарлын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай. Үүнд: Аж ахуйн нэгж, байгууллагад:
* Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр  үзэж,  өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаа * Амны хаалттай хүнд үйлчлэх * Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах * 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх * Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх * 1 -аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх * Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах * Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх * Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах * Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх * Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах * Хурал, уулзалтыг цахимаар хийх * Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх * Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх * Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах * Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах * Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх * 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх * Ажилчин, албан хаагчдад: * Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх * Гараа сайтар савандаж угаах * Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх * Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх *  Алсын зайнаас мэндчлэх * Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах * Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх * Бээлий өмсөх * Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх * Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах * 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх * Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх * Шүлсээ ил задгай хаяхгүй байх