2020-05-06

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:

·         Эмчийн хяналтад тогтмол байх

·         Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

·         Холбоо барих хүний утасны дугаартай байх

·         Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

·         Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух

·         Сайн унтаж амрах

·         Тайван стрессгүй, ядрахгүй байх

·         Дулаан хувцаслах, даарахгүй байх

·         Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

·         Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

·         Олон нийтийн газраар явахгүй байх

·         Амны хаалт зүүх

·         Гараа сайтар савандаж угаах

·         Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах