2020-05-06

• Амны хаалт зүүх • Бээлий өмсөх • Өдөрт 3 удаа биеийн халуунаа хэмжиж тэмдэглэх • Тархвар зүйн асуумж, судалгааг үнэн зөв бөглөх • Гараа сайтар савандаж угаах • Гараа ам, хамар, нүүрэндээ хүргэхгүй байх • Давс, нимбэг, содатай бүлээн усаар ам, хоолойгоо зайлах • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх • Олон цагаар жолоо барихгүй байх • 2 метрээс дотогш зайд бусадтай харьцахгүй байх • Шүлсээ ил задгай хаяхгүй байх • Машиндаа зорчигч суулгахгүй байх • Машинаасаа аль болох буухгүй байх • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах • Хувийн ариун цэврийн хэрэгслээ өөр хүнд хэрэглүүлэхгүй байх, • Ус, саван, алчуур, гар ариутгагч, нойтон салфетка байнга авч явах • Кабины дотор тал, хаалганы бариул, жолооны хүрд, араа зэрэг гар их хүрдэг хэсгийг өдөрт 2-оос доошгүй удаа нойтон салфетка, чийгтэй алчуураар цэвэрлэх • 2 цаг тутам цонхоо онгойлгож, агаар сэлгэлт хийх • Халуурах, ханиах, бөөлжих, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах • Хуваарилсан шатахуун түгээх газраар үйлчлүүлэх Хилийн боомтод: • Нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэмэлт гэрчилгээ шаардахгүй эхэлж нэвтрүүлэх • Тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх • Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах • Тусгаарлах байр түгжээтэй хаалга, цонхтой байх • Тусгаарлагдсан иргэнд зориулсан бие засах газартай байх • Спиртэн суурьтай гар ариутгагч, халдваргүйжүүлэх бодисыг зааврын дагуу хэрэглэх • Ариун цэврийн байгууламж, тоног төхөөрөмж, хангамжийг байлгах. Түүний дотор гарын эрүүл ахуй, ачааны машины дугуйг халдваргүйжүүлэх үйлчилгээ байх