2020-06-15

  • Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх
  • Бага насны хүүхдээс хол байлгах
  • Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх
  • 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх
  • Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх
  • Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих 
  • Бусад амьтадтай тоглуулахгүй байх
  • Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Амьтанд амны хаалт зүүлгэх
  • Амьтны хөлийг савантай усаар угаах
  • Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх
  • Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах
  • Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх
  • Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях
  • 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандах


Эрүүл мэндийн яам