2020-05-06

·         Коронавируст халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх

·         Эмчийн хяналтад байх

·         Амны хаалт зүүх

·         Олон нийтийн газраар явахгүй байх

·         Хүнтэй 1-1.5 метрийн зайнаас харьцах

·         Тайван стрессгүй, ядрахгүй байх

·         Сайн унтаж амрах

·         Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

·         Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх

·         Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух

·         Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх

·         Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа заавал угаах

·         Ханиаж найтаалгахдаа ариун цэврийн цаас хэрэглэх эсвэл тохой руу найтаах

·          Гэрээ 2 цаг тутам агааржуулах


Гэр бүлийн гишүүдэд:

·         Хөхүүл, жирэмсэн эмэгтэйн нөхөр, гэр бүлийн гишүүд анхаарал халамж байнга тавьж, шим тэжээлтэй хоол унд өгөх

·         Хүүхдийг үнсэхгүй байх

·         Хүүхдийн хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх

·         Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

·         Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх

·         Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх

·         Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх

·         Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах