2020-05-19

Цэргийн анги, нэгтгэлд:

  • Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх
  • Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих
  • Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Хичээл, сургалтын танхимын 50%-г ашиглахаар ширээ, сандал байрлуулах
  • Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
  • Ар гэрийн эргэлтийг хязгаарлах
  • Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
  • Цэрэг, бие бүрэлдэхүүнд  хэт ачаалал өгөхгүй, 22 цагт амраах
  • Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Гудас, хөнжил зэрэг зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих
  • Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1л усанд 0,25мл белизна хийж
  • Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараассэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх
  • Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах
  • Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх


   Цэргийн алба хаагчдад:

  • Амны хаалт зүүх
  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх
  • Хүн хоорондын зай барих
  • Хоол унд хувааж идэхгүй байх
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
  • Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах
  • Тамхи дамжуулж татахгүй байх
  • Хувцас хунараа сольж өмсөхгүй байх
  • Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
  • Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
  • 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх