КОВИД-19-Н ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 41
2020-09-17
- АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт коронавируст халдвараас сэргийлэх эсэхийг судалжээ. Судалгааны дүнгээр нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт нь даавуун болон мэс заслын амны хаалттай харьцуулахад хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид даавуун болон мэс заслын амны хаалтыг илүүтэйгээр хэрэглэхийг зөвлөжээ.
- Канадын Албертагийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх шинэ эм (GC373, GC376)-ийн туршилтыг мууран дээр хийжээ. Судалгааны дүнгээр уг эм халдварын эсрэг үр дүнтэй байжээ. Тиймээс судлаачид хүн дээрх эмнэлзүйн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.
- АНУ-ын Умард Каролина мужийн Wake Forest-ийн сургуулийн эрдэмтэд өвчний эмнэлзүйн мэдээлэл дээр үндэслэн эстроген даавар нь коронавируст халдварын хүндрэлээс хамгаалдаг байж болзошгүй гэж дүгнэжээ. Тиймээс цаашид энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг зөвлөжээ.
- Их Британий судлаачид шавж үргээгч Citridol хэмээх бодис агуулсан шүршигч коронавирусыг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоожээ. Судлаачид энэхүү шавж үргээгчийн дусалд агуулагдах вирусийн идэвхийг судалж 99%-иар буурч байсныг тогтоожээ. Цаашид нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.
- Шотландын Эдинбургийн их сургуулийн судалгааны багийн коронавируст халдвартай 19-өөс доош насны 651 хүүхдэд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд коронавируст халдвараар хүндэрч, нас барах эрсдэл ховор гэж үзжээ. Харин архаг болон суурь өвчтэй хүүхэд эндэх эрсдэлтэй гэж үзжээ.
- Канзасын их сургуулийн судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг лабораторийн туршилтаар баталжээ. Вирус хир удаан тэсвэртэй байх нь эд зүйлийн гадаргуу, орчны температур, чийгшлээс шалтгаална гэж дүгнэжээ. Вирус 13 хэмийн дулаантай, 66%-ийн чийгшил орчинд 17-31 цаг амьд байсан бол 25 хэмийн дулаанд 70% чийгшилтэй орчинд 3,5-5,5 цаг идэвхтэй байжээ. Иймээс тогтмол цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцолжээ.
Эх сурвалж:
- https://aip.scitation.org/doi/pdf/10.1063/5.0022968
- https://www.forbes.com/sites/victoriaforster/2020/09/01/drug-used-for-cat-coronavirus-infections-fast-tracked-for-clinical-trial-in-humans-with-covid-19/#3d4a91683de3
- https://www.eurekalert.org/pub_releases/2020-08/wfbm-eml082720.php
- https://www.news-medical.net/news/20200827/Scientists-say-insect-repellent-kills-the-SARS-CoV-2-coronavirus-on-surfaces.aspx
- https://www.news-medical.net/news/20200830/Severe-and-fatal-COVID-19-is-rare-in-children.aspx
- https://www.news-medical.net/news/20200901/SARS-CoV-2-is-more-resistant-on-surfaces-in-spring-and-autumn-than-in-summer.aspx
- АНУ-ын Филадельфи хотын 50 эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн хүмүүсийн дунд судалгаа хийхэд энэ оны 3-р сарын 17-ноос гэртээ байх журмыг мөрдөж эхэлснээр хүнд хэлбэрийн астматай өвчтний тоо 60%-иар буурсныг тогтоожээ. Үүнийг судлаачид амны хаалт зүүх,…
- Германы Эрфурт их сургуулийн судалгаагаар маск зүүдэг хүмүүс зүүдэггүй хүмүүсээс 7 дахин илүү гар угааж, гар барихаас 20 дахин илүү татгалздаг, зайн хязгаарлалтыг 13 дахин илүү дагаж мөрддөг байна. Амны хаалт хэрэглэх нь Ковид-19-өөс сэргийлэх бага…
- Лондонгийн төрөх эмнэлэгт 200 эмч, ажилтныг оролцуулсан судалгаагаар 6 ажилтан тутмын 1-д коронавирусийн эсрэг бие эерэг гарчээ. Эдгээр эерэг гарсан 3 хүн тутмын 1-д эмнэлзүйн ямар ч шинж тэмдэг илрээгүй аж. Иймд төрөх эмнэлгүүдэд эмч ажилчид хуви…
1. Бостон дахь “Бет Израил Диконессын анагаах ухааны төв”-ийн аденовирусийн серотип 26 (Ad26) вектор дээр суурилсан “SARS-CoV-2”-ийн вакцины нэг удаагийн тунг сармагчинд туршихад дархлааны хариу урвал сайн байжээ.
2. Биотехнологийн Модерна ком…
1. Шумуулаар коронавируст халдвар тархдаг эсэх дээр одоогоор батлагдсан мэдээлэл байхгүй талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Коронавирус нь амьсгалын замын вирус бөгөөд хүн ханиах, найтаах үед ам хамраас гардаг дуслаар болон халдв…
1. АНУ-ын Сиракусын их сургуулийн эрдэмтэд сургуулийг дахин нээхтэй холбоотой дотоод орчны агаараар халдвар дамжихаас сэргийлэхийн тулд HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж зөвлөжээ.
2. БНХАУ-ын 2019 оны 12-р сары…
1. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судалгаагаар Ковид-19-ийн халдвар авсан архаг хууч өвчингүй залуу хүмүүст өвчний шинж тэмдэг удаан хугацааны туршид үргэлжилж байгааг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 35% нь 2-3 долоо хоногий…
- Хойд Калифорнийн их сургуулийн эрдэмтдээр ахлуулсан баг коронавирусийн хүн амын сэтгэлзүйд үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор АНУ-н 1500 хүнийг хамруулсан судалгааг онлайнаар зохион байгуулжээ. Судалгааны дүнгээр 18-аас доош насны хүүхэдтэй эцэг, …
- Индонез улсын Пэлита Харапан Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар Ковид-19-тэй 6560 өвчтнүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд артерийн даралт ихэсдэг хүмүүс бусадтай харьцуулахад хүндрэх, нас барах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх магадлал 2 …