КОВИД-19-Н ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 41

2020-09-17

  1. АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт коронавируст халдвараас сэргийлэх эсэхийг судалжээ. Судалгааны дүнгээр нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт нь даавуун болон мэс заслын амны хаалттай харьцуулахад хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид даавуун болон мэс заслын амны хаалтыг илүүтэйгээр хэрэглэхийг зөвлөжээ.
  2. Канадын Албертагийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх шинэ эм (GC373, GC376)-ийн туршилтыг мууран дээр хийжээ. Судалгааны дүнгээр уг эм  халдварын эсрэг үр дүнтэй байжээ. Тиймээс судлаачид хүн дээрх эмнэлзүйн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.
  3. АНУ-ын Умард Каролина мужийн Wake Forest-ийн сургуулийн эрдэмтэд өвчний эмнэлзүйн мэдээлэл дээр үндэслэн эстроген даавар нь коронавируст халдварын хүндрэлээс хамгаалдаг байж болзошгүй гэж дүгнэжээ. Тиймээс цаашид энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг зөвлөжээ.
  4. Их Британий судлаачид шавж үргээгч Citridol хэмээх бодис агуулсан шүршигч коронавирусыг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоожээ. Судлаачид энэхүү шавж үргээгчийн дусалд агуулагдах вирусийн идэвхийг судалж 99%-иар буурч байсныг тогтоожээ. Цаашид нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.
  5. Шотландын Эдинбургийн их сургуулийн судалгааны багийн коронавируст халдвартай 19-өөс доош насны 651 хүүхдэд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд коронавируст халдвараар хүндэрч, нас барах эрсдэл ховор гэж үзжээ. Харин архаг болон суурь өвчтэй хүүхэд эндэх эрсдэлтэй гэж үзжээ.
  6. Канзасын их сургуулийн судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг лабораторийн туршилтаар баталжээ. Вирус хир удаан тэсвэртэй байх нь эд зүйлийн гадаргуу, орчны температур, чийгшлээс шалтгаална гэж дүгнэжээ. Вирус 13 хэмийн дулаантай, 66%-ийн чийгшил орчинд 17-31 цаг амьд байсан бол 25 хэмийн дулаанд 70% чийгшилтэй орчинд 3,5-5,5 цаг идэвхтэй байжээ. Иймээс тогтмол цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцолжээ.

Эх сурвалж:

  1. https://aip.scitation.org/doi/pdf/10.1063/5.0022968
  2. https://www.forbes.com/sites/victoriaforster/2020/09/01/drug-used-for-cat-coronavirus-infections-fast-tracked-for-clinical-trial-in-humans-with-covid-19/#3d4a91683de3
  3. https://www.eurekalert.org/pub_releases/2020-08/wfbm-eml082720.php
  4. https://www.news-medical.net/news/20200827/Scientists-say-insect-repellent-kills-the-SARS-CoV-2-coronavirus-on-surfaces.aspx
  5. https://www.news-medical.net/news/20200830/Severe-and-fatal-COVID-19-is-rare-in-children.aspx
  6. https://www.news-medical.net/news/20200901/SARS-CoV-2-is-more-resistant-on-surfaces-in-spring-and-autumn-than-in-summer.aspx

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ-31

2020-07-23
  1. Австралийн Сидней хотын судлаачид 18-аас дээш насны 4362 хүнд коронавирусийн эсрэг вакцин хийлгэх эсэх дээр судалгаа хийхэд 85,8% нь вакцин хийлгэнэ гэжээ. Боловсрол багатай хүмүүс вакцин хийлгэх сонирхолгүй байгааг тогтоожээ.
  2. АНУ-ын Тенниси мужийн…

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 30

2020-07-23
  1. АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд Ковид-19-ийн тархалтад хүн хоорондын зай барих арга хэмжээний нөлөөллийг судалжээ. 26 мужийн өвчлөлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 20 мужид хүн амын хөдөлгөөн багассанаар халдварын тохиолдол буурч бай…

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 29

2020-07-10
  1. Хонг Конгийн судлаачид дэгдэлтийн эхэн үед бүх нийтээр амны хаалт зүүх шийдвэр гаргасан 42 улсад КОВИД-19-ийн нөхцөл байдал хөнгөн, халдвар тархалтын түвшин бага байгааг тогтоожээ.
  2. Их Британи улсын судалгаагаар Ковид-19-тэй залуу хүмүүст мэдрэлийн …

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 28

2020-07-07
  1. Эмнэлзүйн шинж тэмдэг эхэлснээс хойш 2-5 долоо хоногийн хугацаанд коронавирусийн эсрэгбиеийг илүүтэй тодорхойлж болохыг Английн Бирмингемийн их сургуулийн судлаачид илрүүлжээ.
  2. АНУ-д амны хаалт зүүх дадал нь коронавируст халдварын тархалттай хамаара…

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 27 (МОНГОЛ УЛС)

2020-07-03
  1. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр нарын эмч мэргэжилтэн, эрдэмтэн докторууд Ковид-19-тэй 38 өвчтнийг судлахад дундаж нас 30.3, суулгах, ханиалгах, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, хоолой сэрвэгнэх, ядрах, хоолонд дургүй…

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 26

2020-06-30

1.    Лондонгийн судалгааны баг Европын 25 оронд Ковид-19-ийн оргил үе буюу 4-р сард өвчилсөн 3 хоногтойгоос 18 хүртэлх насны 582 хүүхдэд судалгаа хийж, европ хүүхдүүдийн дунд нас баралт бага байжээ. Эдгээр хүүхдээс 4 нас баралт …

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -25

2020-06-27
  1. Бельгийн төв эмнэлгийн 3056 ажилтанд хийсэн шинжилгээгээр 6.4%-д коронавируст халдварын эсрэг бие иммуноглобулин G (IgG) илэрчээ. Эсрэг бие илэрсэн ажилтнуудын 15% нь COVID-19-ийн ямар ч шинж тэмдэггүй байжээ.
  2. Хятад,Итали,Япон,Сингапур,Канад,Өмнөд …

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 24

2020-06-25
  1. Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд стрессийн нөлөөгөөр цусанд үүсдэг кортизол даавар ихсэх нь коронавирусийн халдвар хүндрэх улмаар амь насанд эрсдэл учруулдаг болохыг тодорхойлжээ.
  2. Коронавируст халдварын улмаас хүндэрсэн өвчтөнд тархины гэмтэл…

КОВИД 19-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -23

2020-06-22
  1. Сингапурын үндэсний их сургуулийн судлаачид коронавируст халдвараар өвчилсөн 11 хүүхдийн завьжнаас авсан сорьцны 9-д нь коронавирус илрүүлсэн байна. Хоол ундыг ам дамжуулан хувааж хэрэглэх нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг судлаачид анхааруулжээ.
  2. У…