КОВИД-19-Н ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 41

2020-09-17

  1. АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт коронавируст халдвараас сэргийлэх эсэхийг судалжээ. Судалгааны дүнгээр нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт нь даавуун болон мэс заслын амны хаалттай харьцуулахад хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид даавуун болон мэс заслын амны хаалтыг илүүтэйгээр хэрэглэхийг зөвлөжээ.
  2. Канадын Албертагийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх шинэ эм (GC373, GC376)-ийн туршилтыг мууран дээр хийжээ. Судалгааны дүнгээр уг эм  халдварын эсрэг үр дүнтэй байжээ. Тиймээс судлаачид хүн дээрх эмнэлзүйн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.
  3. АНУ-ын Умард Каролина мужийн Wake Forest-ийн сургуулийн эрдэмтэд өвчний эмнэлзүйн мэдээлэл дээр үндэслэн эстроген даавар нь коронавируст халдварын хүндрэлээс хамгаалдаг байж болзошгүй гэж дүгнэжээ. Тиймээс цаашид энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг зөвлөжээ.
  4. Их Британий судлаачид шавж үргээгч Citridol хэмээх бодис агуулсан шүршигч коронавирусыг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоожээ. Судлаачид энэхүү шавж үргээгчийн дусалд агуулагдах вирусийн идэвхийг судалж 99%-иар буурч байсныг тогтоожээ. Цаашид нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.
  5. Шотландын Эдинбургийн их сургуулийн судалгааны багийн коронавируст халдвартай 19-өөс доош насны 651 хүүхдэд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд коронавируст халдвараар хүндэрч, нас барах эрсдэл ховор гэж үзжээ. Харин архаг болон суурь өвчтэй хүүхэд эндэх эрсдэлтэй гэж үзжээ.
  6. Канзасын их сургуулийн судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг лабораторийн туршилтаар баталжээ. Вирус хир удаан тэсвэртэй байх нь эд зүйлийн гадаргуу, орчны температур, чийгшлээс шалтгаална гэж дүгнэжээ. Вирус 13 хэмийн дулаантай, 66%-ийн чийгшил орчинд 17-31 цаг амьд байсан бол 25 хэмийн дулаанд 70% чийгшилтэй орчинд 3,5-5,5 цаг идэвхтэй байжээ. Иймээс тогтмол цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцолжээ.

Эх сурвалж:

  1. https://aip.scitation.org/doi/pdf/10.1063/5.0022968
  2. https://www.forbes.com/sites/victoriaforster/2020/09/01/drug-used-for-cat-coronavirus-infections-fast-tracked-for-clinical-trial-in-humans-with-covid-19/#3d4a91683de3
  3. https://www.eurekalert.org/pub_releases/2020-08/wfbm-eml082720.php
  4. https://www.news-medical.net/news/20200827/Scientists-say-insect-repellent-kills-the-SARS-CoV-2-coronavirus-on-surfaces.aspx
  5. https://www.news-medical.net/news/20200830/Severe-and-fatal-COVID-19-is-rare-in-children.aspx
  6. https://www.news-medical.net/news/20200901/SARS-CoV-2-is-more-resistant-on-surfaces-in-spring-and-autumn-than-in-summer.aspx

КОВИД 19-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -22

2020-06-19
  1. Улиас модны хөвөн буюу унгирал коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй учраас Энэтхэгийн Кашмир мужийн эрх баригчид мод тайрах шийдвэр гаргажээ. Энэ модны хөвөн харшил сэдрээн ханиаж найтаахыг нэмэгдүүлж улмаар халдвар тараах эрсдэлтэй гэж үз…

КОВИД 19-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -21

2020-06-15
  1. Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид Ковид-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө вирус биеэс их хэмжээгээр ялгарч байгааг тогтоосон ба шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тараах эрсдэл өндөр гэж үзжээ.
  2. Сингапурын эрдэмдийн судалгаагаар Ковид-19-…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -20

2020-06-11
  1. Олон улсын судалгааны баг Ковид-19-тэй 1063 өвчтөнд ремдесивир эмийг хэрэглэн эмнэлзүйн туршилт судалгаа хийхэд эдгэрэлтийн хугацаа богиносож байгааг тогтоожээ.
  2. Энэтхэг улсын судлаачид Ковид-19-тэй өвчтөнд ремдесивирийг эхний 5 хоногт хэрэглэх нь ү…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -19

2020-06-11
  1. Чикаго хотын Нордвестерн их сургуулийн судалгаагаар коронавируст халдвараар өвдсөн 16 эхийн ихсэнд тромб (цусан бүлэн) үүссэнийг илрүүлжээ. Иймд судлаачид КОВИД-19-тэй эмэгтэйн жирэмсний хяналтыг сайжруулахыг зөвлөжээ.
  2. Ухань хотын эрдэмтдийн судалг…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 18

2020-06-11
  1. Хятадын эрдэмтдийн судалгаагаар Ковид-19 цельсийн +5-аас+15 градус болон 1м куб агаарт чийгшил 3-10 байхад вирус идэвхтэй үрждэгийгтогтоосон байна. Эрдэмтэд цаг агаар дулаарснаар дэгдэлт буурахгүй гэж үзжээ.
  2. Ухань хотын эрдэмтэд Ковид-19-ийн 40 гар…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 17

2020-06-02
  1. АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Лос Анжелос хотын 865 хүний дунд  коронавируст халдварын эсрэг бие тодорхойлох судалгаа хийхэд 4,7%-д нь коронавирусийн эсрэг бие тодорхойлогджээ.
  2. Тайваний өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс эмнэлзүй…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 16

2020-05-29
  1. Стэнфордын их сургуулийн судлаачид Ковид-19-тэй 114 жирэмсэн эмэгтэйг оролцуулсан 18 удаа судалгаа хийхэд 87.5%-д халуурах, 53.8%-д ханиалгах, 22.5%-д ядрах, сульдах шинж тэмдэг илэрчээ.  Түүнчлэн Ковид-19-ийн хүндэрлийн улмаас эдгээр эмэгтэйчүүдий…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 15

2020-05-28

1.    Израилийн Тел-Авив хотын их сургуулийн эрдэмтэд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин коронавируст халдварт нөлөөлж байгаа эсэхийг судалжээ. БЦЖ хийлгэсэн 3064, хийлгээгүй 2869 Ковид-19-тэй өвчтөнг харьцуулахад сүрьеэгийн вакцин халдвар авахад нөлөөлөхг…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 14

2020-05-26

“Коронавирус”-ийн эмийн талаарх мэдээлэл, судалгаа


Коронавирусийн эсрэг өвөрмөц эмийн олон судалгаа дэлхийн улс орнуудад хийгдэж байна. Одоогийн байдлаар өмнө нь бүтээсэн вирусийн эсрэг эмийг эмчилгээнд хэрэглэж байна.

Вирусийн үржлийг зогсоох эм:(…