КОВИД-19-Н ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 41

2020-09-17

  1. АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт коронавируст халдвараас сэргийлэх эсэхийг судалжээ. Судалгааны дүнгээр нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт нь даавуун болон мэс заслын амны хаалттай харьцуулахад хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид даавуун болон мэс заслын амны хаалтыг илүүтэйгээр хэрэглэхийг зөвлөжээ.
  2. Канадын Албертагийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх шинэ эм (GC373, GC376)-ийн туршилтыг мууран дээр хийжээ. Судалгааны дүнгээр уг эм  халдварын эсрэг үр дүнтэй байжээ. Тиймээс судлаачид хүн дээрх эмнэлзүйн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.
  3. АНУ-ын Умард Каролина мужийн Wake Forest-ийн сургуулийн эрдэмтэд өвчний эмнэлзүйн мэдээлэл дээр үндэслэн эстроген даавар нь коронавируст халдварын хүндрэлээс хамгаалдаг байж болзошгүй гэж дүгнэжээ. Тиймээс цаашид энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг зөвлөжээ.
  4. Их Британий судлаачид шавж үргээгч Citridol хэмээх бодис агуулсан шүршигч коронавирусыг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоожээ. Судлаачид энэхүү шавж үргээгчийн дусалд агуулагдах вирусийн идэвхийг судалж 99%-иар буурч байсныг тогтоожээ. Цаашид нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.
  5. Шотландын Эдинбургийн их сургуулийн судалгааны багийн коронавируст халдвартай 19-өөс доош насны 651 хүүхдэд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд коронавируст халдвараар хүндэрч, нас барах эрсдэл ховор гэж үзжээ. Харин архаг болон суурь өвчтэй хүүхэд эндэх эрсдэлтэй гэж үзжээ.
  6. Канзасын их сургуулийн судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг лабораторийн туршилтаар баталжээ. Вирус хир удаан тэсвэртэй байх нь эд зүйлийн гадаргуу, орчны температур, чийгшлээс шалтгаална гэж дүгнэжээ. Вирус 13 хэмийн дулаантай, 66%-ийн чийгшил орчинд 17-31 цаг амьд байсан бол 25 хэмийн дулаанд 70% чийгшилтэй орчинд 3,5-5,5 цаг идэвхтэй байжээ. Иймээс тогтмол цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцолжээ.

Эх сурвалж:

  1. https://aip.scitation.org/doi/pdf/10.1063/5.0022968
  2. https://www.forbes.com/sites/victoriaforster/2020/09/01/drug-used-for-cat-coronavirus-infections-fast-tracked-for-clinical-trial-in-humans-with-covid-19/#3d4a91683de3
  3. https://www.eurekalert.org/pub_releases/2020-08/wfbm-eml082720.php
  4. https://www.news-medical.net/news/20200827/Scientists-say-insect-repellent-kills-the-SARS-CoV-2-coronavirus-on-surfaces.aspx
  5. https://www.news-medical.net/news/20200830/Severe-and-fatal-COVID-19-is-rare-in-children.aspx
  6. https://www.news-medical.net/news/20200901/SARS-CoV-2-is-more-resistant-on-surfaces-in-spring-and-autumn-than-in-summer.aspx

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 13

2020-05-21

1.    АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд КОВИД-19-өөр өвдсөний дараа үүссэн дархлаа нь дахин халдвар авахаас хамгаалах боломжтой гэж үзсэн боловч ямар хугацаагаар хамгаалах нь тодорхойгүй байна гэжээ. Цаашид энэ чиглэлээр судалгаа ш…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР(COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 12

2020-05-17

1. БНХАУ-ын Бээжин хотын цэргийн эмнэлгийн судлаачид Ковид-19 өвчтэй 38 эрэгтэйн үрийн шингэнд шинжилгээ хийхэд 6 хүнээс коронавирус илэрсэн байна. Гэхдээ судлаачид коронавирус бэлгийн замаар дамжин халдварладаг эсэхийг цаашид судлах шаардлагатай гэ…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР(COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 11

2020-05-15

1. Шинэ Зеланд улсад Ковид-19-ийн анхны тохиолдол 3-р сарын 23-нд гарснаас хойш нэг сарын дотор 1500 болж, 20 хүн нас баржээ. Отагогийн их сургуулийн профессор Майкл Бэйкерийн үзэж байгаагаар энэ цагаас хойш шуурхай хариу арга хэмжээ авсны үр дүнд 2…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР(COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 10

2020-05-08

1.       АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн судлаачид Ухань хотын COVID-19тохиолдлын халдварлалтын индексийг тогтоожээ. Улирлын томуугийн үед 1 хүн дунджаар 1.4-1.7 хүнд, COVID-19-тэй 1 өвчтөн 3-4 хүнд халдвар тара…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 9

2020-05-04

1. Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн судалгаагаар Ковид-19-тэй өвчтний өрөөний 15 хэсгээс авсан сорьцын 87%, 00-ын өрөөний 5 хэсгээс (суултуур, тосгуур, хаалганы бариул) авсан сорьцын 60%-д коронавирус илэрчээ. Агаар дуслын замаар б…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 8

2020-04-29

1. Харвард болон Массачусетсийн технологийн их сургуулийн судлаачид коронавирус хамрын хөндийн шүүрлийн эс, уушгины эс, гэдэсний шимэгдүүлэгч эсүүд илүү гэмтээдэг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаа нь коронавирусийн эсрэг үр дүнтэй эмийн бэлдмэл гар…

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 7

2020-04-27

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД:

ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 7

1.Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын анагаахын сургуулийн судлаачид олон улсын томоохон мэдээллийн сан дахь нотлох баримтуудыг нэгтгэн, дүн шинжилгээ хийсн…

(COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 6

2020-04-27

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД:

ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ– 6

1. ДЭМБ эсрэг бие илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг тандалт судалгаанд хэрэглэхийг зөвлөж байна.

2. Лансет сэтгүүлд хэвлэгдсэн Гонконгийн Их Сургуулийн эрдэмтдийн судалгаан…

(COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 5

2020-04-25

1. Япон улсад коронавируст халдварын тархалт зуны эхэн сар гэхэд оргил үедээ хүрнэ гэж тус улсын Кобэ их сургуулийн судлаачид үзэж байна.

2. Коронавируст халдварын тархалт байнга гарах бөгөөд цаашдаа улирлын шинж чанартай болж, өвөл, хавар, намар ил…